Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хийхээр боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн. 

Энэ шийдвэрийн дагуу 2018 онд төрсөн хүүхдүүдийг хамран сургах тойргийн төрийн өмчийн цэцэрлэг болон зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар болоод байна. 

Ингэхдээ цахимаар бүртгэж, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хяналтын тоонд нийцүүлэн санамсаргүй байдлаар сонгох шийдлийг гаргажээ. 

Хоёр настнуудыг цэцэрлэгт элсүүлэх цахим бүртгэлийг есдүгээр сарын 18-ны өдөр эхлүүлэхээр урьдчилан төлөвлөсөн байна.

Цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр 09:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

Уг хурлыг шууд дамжуулан хүргэнэ.