Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Барбадос улс Британийн хатан хаанаас татгалзаж, бүгд найрамдах улс байгуулахаар болов

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Карибын тэнгисийн бяцхан арал улс Барбадос төрийн тэргүүнийхээ суудлаас Британийн хатан хааныг буулгаж, бүгд найрамдах улс болох төлөвлөгөөгөө зарлажээ.

Төлөвлөгөө хугацаандаа хэрэгжвэл тус улс Британийн колоничлолоос салсныхаа 55 жилийн ойгоор буюу 2021 оны арваннэгдүгээр сард засаглалаа өөрчлөх юм.

Барбадос улс 1966 онд Британийн колоничлолоос салсан ч хатан хааныг төрийнхөө бэлгэдлийн тэргүүн хэвээр үлдээж байжээ.

Карибын тэнгисийн ихэнх улсууд тусгаар тогтносон ч хуучин хаант засаглалын хэлбэрээ хадгалж үлдсэн юм.

Зөвхөн Тринидад ба Тобаго, Доминика, Гайана улсууд энэ бүс нутгийн орнуудаас бүгд найрамдах улс болсон байдаг. Ямайка улс одоогоор Барбадосын нэгэн адил бүгд найрамдах засаглалд шилжихээр бэлдэж байгаа.

Барбадос улс өмнө нь давж заалдах шатны дээд шүүхээ 2003 онд Лондон дахь шүүхээс Тринидад ба Тобаго дахь Карибын орнуудын шүүхэд шилжүүлсэн нь засаглалаа солих эхний алхам болж байв.

Карибын тэнгисийн 439 км.кв талбайтай арал дээр оршдог Барбадос улс нь 280,000 орчим хүн амтай.

 

Эх сурвалж: Associated Press