Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ёшихидэ Сүга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ёшихидэ Сүга Япон улсын 99 дэх Ерөнхий сайд боллоо. Тус улсын орчин цагийн түүхэнд хамгийн удаан хугацаанд Засгийн эрхийг барьсан Абэ Шинзог залгамжлах түүний хувьд улс төр, эдийн засаг, нийгмийн хамгийн бэрхшээлтэй үед Японы Засгийн газрыг удирдахаар болж байна. 

Парламентын доод танхимын хуралдаанаар Ерөнхий сайд болох хангалттай санал авсныхаа дараа тэрбээр суудлаасаа босон таван удаа мэхийн ёсолсныг Japan Times тодотгожээ. Үүний дараа Дээд танхимаар шинэ албан тушаалаа баталгаажуулсан тэрбээр өөрийн Кабинетаа бүрдүүлэхээр яаравчилсан байна. 

Сүга нь 2012 оноос хойш Абэгийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинд Япон улсын нүүр царай болон танигдсан нэгэн. Одоогийн ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн сарын сүүлээр эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа буух болсныг зарласан ба тэрбээр ийнхүү Абэ Шинзог залгамжлахаар болж байна.  

 

Эх сурвалж: Japan Times