Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Special Event 2020 -р ямар бүтээгдэхүүн танилцуулагдав?

ikon.mn
2020 оны 9 сарын 16
Сурталчилгаа

Apple Special Event – 2020 оны 09-р сарын 15-аас 16-нд шилжих шөнө Монголын цагаар 01:00 – 02:30 цагт болж өнгөрлөө. Тус эвентийг албан ёсны борлуулагч Сайн электрониксийн  Apple Store Shangri-La дэлгүүр 2 дахь жилдээ Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжууллаа. Эвентийн үеэр Apple Watch болон iPad-н шинэ загваруудыг танилцууллаа.

 

Apple Watch Series 6

Анх бугуйнд зүүдэг энэхүү жижиг төхөөрөмжийг зөвхөн цаг харуулахын тулд зориулан бүтээсэн бол орчин цагт өдөр тутмын амьдралын бүхий л зүйлд ашиглаж болох  эрүүл амьдралын хэвшил, зөв дадал зуршилруу чиглэсэн ухаалаг бүтээгдэхүүн болгон хөгжүүлсээр байна.

Apple компанийн зүгээс COVID 19 цар тахалтай холбоотойгоор шинэ бүтээгдэхүүнийхээ шинэчлэлтэд эрүүл мэндийн ач холбогдол бүхий апплекейшнүүдийг онцлон оруулж өгсөн нь харагдаж байлаа. Ингээд тэд  хүчирхэг Apple Watch Series 6 -г албан ёсоор танилцуулсан юм.

 

Apple Watch OS үйлдлийн системд эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой функц, өөрчлөлт, дэвшлүүдийг оруулж өгсөн байна. Тэдгээрийн нэг нь Sleep гэх аппликэйшн бөгөөд таны нойроо хангалттай авч чадсан эсэх, унтаж байхад таны даралт, цусан дахь хүчилт төрөгчийн хэмжээ, зүрхний хэмнэл хэвийн байгаа эсэхт тэр санаа тавих боломжтой болжээ.

Уг бүтээгдэхүүний хувьд маш чамин өнгөний сонголттойгоор худалдаанд гарах аж.

Aluminium – Blue, Gold, Product red, Silver, Space gray

Stainless steel – Gold steel, Silver steel, Grafitty

Titan- Space black titan, Titan гэсэн өнгөнүүд байх нь ээ.

Үзүүлэлтийн хувьд дэлгэц нь байнга асаалттай ч эрчим хүч бага зарцуулахаас гадна, өмнөх загвартай харьцуулахад 2,5 дахин хурц гэрэлтдэг.

Мөн цагны оосоруудыг хүссэнээрээ солих боломжтой байхаар тооцоолон маш олон төрлийн загварыг танилцууллаа. Үүнд дасгал хөдөлгөөн хийх үед хөлрөхгүй, холгохгүй, цагны оосроороо хэмжээгээ хүссэнээрээ өөрчлөх боломжтой бөгөөд тэр дундаа хамгийн шинэлэг загвар нь оосор нь салдаггүй үргэлжилсэн, сунадаг материалаар  хийгдсэн загвар байлаа. 

Та гэр бүлийн гишүүдийнхээ Apple Watch-нд өөрийн цагнаас тохиргоо хийх, тэднийхээ аюулгүй байдал, байршил, хөдөлгөөн зэрэг мэдээллийг бүрэн хянах боломжтой “Family set up” үйлчилгээг танилцуулсан.

Шинэ Apple Watch SE

Apple Watch Series 6-аас гадна илүү хямд үнэтэй Apple Watch SE загварыг шинээр танилцууллаа. Тус загвар нь хэрэглэгчдийн хамгийн дуртай функцыг өөртөө багтаасан, хамгийн шилдэг дэлгэц, илүү хялбар үзүүлэлттэй бөгөөд S5 чипийн тусламжтайгаар Apple Watch Series 3-тай харьцуулахад 2 дахин хурдан шилждэг гэдгээрээ онцлогтой юм байна. Мэдээж үндсэн загваруудтай харьцуулахад үнийн хувьд хямд байх нь дамжиггүй.

 

Apple Fitness Plus – цоо шинэ үйлчилгээ

Тус үйлчилгээний тусламжтайгаар та хүссэн дасгалаа iPhone, iPad, Mac болон Apple TV видео каталоги хэсгээс сонгон ашиглах үед дасгалаа зөв хийх зааварчилгаа, дараалал, чиглүүлэг эхэлж таны хийж буй хөдөлгөөнийг бүрэн хянах хэмжигдэхүүн гарч ирдэг. Ингэснээр та өөрийн биеийн хөдөлгөөн болон дасгалын явцаа бүрэн хянах боломжтой болно гэсэн үг.

 

Гайхамшигт 8-р үеийн iPad

Тус бүтээгдэхүүний хувьд 10,2 инч retina дэлгэц, Apple Pencil,  бүрэн хэмжээний Smart Keyboard болон түүнийг дэмжин ажиллах AI 12 Bionic чиптэй, өмнөх үеийн iPad -с 2 дахин хурдан, гайхалтай тод камер,  40% хурдан CPU бүхий 8-р үеийн iPad -ыг мөн уг эвэнтээр танилцуулсан нь сонирхол татсан бөгөөд 8-р үеийн iPad-ийн хувьд Windows үйлдлийн системтэй Laptop, Android Tablet -уудаас 5 дахин хурдан, хиймэл оюуныг дэмжин ажилладаг, секундэд 5 их наяд үйлдэл хийх боломжтой болсон гэдгээрээ хамгийн онцлог байлаа. Энэ нь ямар ч өндөр ачаалал өгөх программ ажиллуулсан халалт үүсгэхгүй, төвөггүй, хурдтай ажиллах боломжийг олгож байна.

 

Мөн iPad OS14 үйлдлийн систем нь Apple pencil -г дэмжин ажилладаг, хүссэн текстээ хуулж аваад гараар бичсэнээ шивсэн мэт болгож хуулах боломжийг олгодог, өөрийн ажиллаж байсан Document дээр шууд бичих боломжтой ухаалаг үзэг болж чадсан байна.

 

Хэзээ ч байгаагүй хүчирхэг iPad Air

Эцэст нь танилцуулсан бүтээгдэхүүн бол маш нимгэн нарийн хийц,  гайхалтай дэлгэц бүхий iPad Air байлаа. Энэхүү бүтээгдэхүүн нь 5 өнгөний сонголттой бөгөөд өмнөх загваруудтай харьцуулахад цэнхэр, ногоон гэсэн өнгөний сонголтыг нэмжээ. 10,9 инчийн 2360:1640  pixel бүхий  Liquid Retina дэлгэц, дараагийн үеийн touch ID мэдрэгчтэй. iPad Air загвар нь 7 MP -ын урд камер, 12MP -ын арын үндсэн камертай, графикийн гүйцэтгэлийг 2 дахин хурдан болгосон бөгөөд секундэд 11 их наяд үйлдэл хийх боломжтойгоор бүтээгджээ.

 

Apple компаний зүгээс IOS 14 үйлдлийн системийг 2020.09.16-ны өдрөөс эхлэн хэрэглэгчиддээ хүргэхээр болсноо тус эвентээрээ дамжуулан зарлалаа.

Харин хэрэглэгчдийн хамгийн их хүлээлт тавьж байгаа iPhone 12 болон бусад бүтээгдэхүүний хувьд 10-р сард танилцуулагдана гэсэн урьдчилсан таамаг байгаа билээ.

Apple Event 2020 арга хэмжээг Идэр-Ууган /NBA talk/, Батхишиг /Бажи -Lumino/, Лодойсамбуу /Улаан бал/, Эрдэнэбаатар /Кино задлан/ нар хөтлөн Apple Store Shangri-La-аас Монгол орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ. Арга хэмжээнээс өмнө тус арга хэмжээтэй холбоотой таамаг уралдаан зарлаж, 4 азтанг шалгаруулан Apple брэндийн гарын бэлэг, Apple Watch -р урамшууллаа.

Apple брэндийн албан ёсны борлуулагч Apple Store | Shangri-La

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар: 70101166

Apple is SAIN

Apple -н 2020 оны цоо шинээр танилцуулагдсан бүтээгдэхүүнүүдээс албан ёсоор урьдчилан захиалахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.