2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
20:00
S31
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
-1°
01:00
S29
-2°
02:00
S29
-2°
03:00
S29
-2°
04:00
S29
-2°
05:00
S31
-3°
06:00
S31
-3°
07:00
S32
-2°

"Санхүүгийн боломжгүй иргэдийн асуудлыг Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаар дамжуулан шийднэ"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ танилцуулж байх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Гадаад улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 2-3 хонгийн өмнө 11,800 орчим байсан нь өнөөдрийн байдлаар 10,803 болж буураад байна. Тус иргэдийн тал нь буюу 5,000 гаруй хүн БНСУ-д байгаа тул энэ сард Сөүл рүү дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1,000 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр тооцсон.

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн дунд санхүүгийн хүндрэлд орсон тийзээ худалдаж авч чадахгүй иргэд бий. Энэ хүмүүсийн талаарх мэдээллийг элчин сайдын яамнаас авч байгаа. Тодорхой шаардлага шалгуур хангасан, үнэхээр санхүүгийн боломжгүйгээ нотолсон иргэдэд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ.

Бид Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-тай өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хамтарч ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд манай улсын 80 орчим иргэний буцах зардалд нь засгийн газраас нь дэмжлэг үзүүлж, хамтран  ажиллахаа мэдэгдсэн. Энэ ажил ойрын хугацаанд хэрэгжих байх" гэв. 

Түүнчлэн татан авалтын 49.2 хувийг бусад шалтгаантай гэх ангиллаар ирсэн иргэд эзэлж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр хэлсэн билээ. 

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/241942473861127/

 

x