2020/11/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.94₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
10:00
S26
-13°
11:00
S26
-12°
12:00
S26
-10°
13:00
S26
-8°
14:00
S26
-7°
15:00
S26
-6°
16:00
S26
-7°
17:00
S20
-7°
18:00
S20
-8°
19:00
S20
-9°
20:00
S20
-10°
21:00
S20
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улсад 100-аас дээш настнуудын тоо 80,000 давжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг

Япон улсад 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 80,000 давсныг өчигдөр нийтлэгдсэн албан ёсны тоо баримт харуулжээ.

Сүүлийн 50 жилийн турш 100 настнуудын тоо тасралтгүй өссөөр Мягмар гарагийн байдлаар 80,450 хүрсэн байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд 100 настнуудын тоо хамгийн хурдтай нэмэгдэж 9,176-аар өссөн бөгөөд тэдний 88.2 хувь нь эмэгтэйчүүд байгааг Япон улсын Эрүүл Мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Халамжийн яам мэдээлжээ.

Анх өндөр настнуудыг тоолж эхэлсэн 1963 онд тус улсад 100-аас дээш настай ердөө 153 хүн амьдарч байсан гэнэ. 1981 онд энэ тоо 1,000 давж, 1998 онд 10,000 хүрсэн байна.

2019 оны байдлаар Япон улсад эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87.45, эрчүүдийн дундаж наслалт 81.41 хүрчээ.

Тус улсын Фүкүока хотын оршин суугч 117 настай Кане Танака улсынхаа төдийгүй дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйд тооцогддог.

Нара хотын оршин суугч 110 настай Микизо Уеда улсынхаа хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогддог ажээ.

Бүс нутгаар нь авч үзвэл баруун хязгаарын Шиманэ муж 100,000 хүн тутамд 127.6 зуун настан оногдох үзүүлэлтээр улсдаа тэргүүлж байна. Тус муж сүүлийн найман жил дараалан зуун настныхаа тоогоор Японд тэргүүлжээ.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x