Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааны нээлт болно

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газар хуралдаж байна.

БОАЖЯ-нд

10:00 цагт БОАЖЯ-наас Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн 35 жилийн ой тохиож буй талаар мэдээлнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын төлөөллүүд мэдээлэл хийнэ. 

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд

10:00 цагт Тус сургуулийн удирдлагууд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

МУБИС-ийн А байранд 

10:00 цагт "Судалгааны шинэ үзэл баримтлалууд: Туршлага солилцохуй" уулзалт болно.

Чойжин ламын сүм музейд

11:00 цагт  ХБХХЕГ-аас "Дохионы хэл бүгдэд зориулагдсан" өдөрлөгийг Чойжин ламын сүм музейд зохион байгуулна. Сонсголгүй иргэдэд музейн үзмэрүүдийг дохионы орчуулгатайгаар үзүүлнэ.

ЭМЯ-нд

11:00 цагт COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

"Мишээл Экспо" төвд 

14:00 цагт “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

МХЕГ-т

16:00 цагт Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтай танилцана.