Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асуудал нааштай яригдаж байгааг дуулгалаа"

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакциныг нийлүүлэх асуудал нааштай яригдаж байгаа тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрбээр "НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар болон албаны бусад хүмүүстэй уулзан, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засаг, төсөвтэй холбон хангах санхүүжилтийн механизм, стратегийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. 

 

Тогтвортой хөгжлийг хангахад Ковид-19-ийн нөлөө багагүй аргамжаа болж байгааг бас хэлж байна. 

ДЭМБ-аас дэлхий улс орнууд, тэр дундаа манай оронд коронавирусийн вакциныг нийлүүлэх асуудал нааштай яригдаж байгааг дуулгалаа. 

Коронавирусийг дотооддоо алдаагүй манай улс сонор байж олон нийтийн газар маскаа зүүж, гараа сайтар ариутгаж байх зөвлөмжийг даган амжилтаа алдахгүй байхыг зөвлөж байна" гэжээ.

2020 оны сүүлээр коронавирусийн халдвараас хамгаалах хоёр зуун сая тун вакцин бэлэн болох төлөвтэй байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлж байсан юм.