Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг Дархан-Уул аймагт хөгжүүлэх чиглэл тусгагдсан.

Энэ хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус газрын холбогдох удирдлагуудын хамт “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн гангийн үйлдвэр, нойтон баяжуулах үйлдвэр, Төмөртолгой уурхай, Төмөртэй уурхай, баяжуулах үйлдвэрүүд, шинээр ашиглалтад орсон CDE угаах үйлдвэрийн үйл ажиллагаа болон Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд баригдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцлаа.

Монгол Улсад “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах” үндэсний хэмжээний томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК хэрэгжүүлж байгаа билээ.

Уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлснээр Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгож хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, Монгол Улсад жижиг дунд үйлдвэр хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, барилгын материал болон орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулах, аймаг орон нутгийн дэд бүтцийг сайжруулах гэх зэрэг олон ач холбогдолтой үндэсний бүтээн байгуулалт болох юм.

Мөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгаж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, менежментийн удирдлагыг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.