Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

8’000 төгрөгөөр ямар хаустай болох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Хөгжингүй орнуудад орлого багатай, гэр бүлгүй залуучууд нийтийн орон сууцанд амьдарч, гэр бүлтэй, тогтсон орлоготой иргэд нь амины орон сууцанд амьдардаг жишиг байдаг.

Харин манайд эсрэгээрээ. "Тэнхлэг Зууч" компанийн 6 жилийн өмнө хийж байсан судалгаагаар иргэд хаусанд амьдрах сонирхол тийм ч өндөр байгаагүй. Харин 2019 онд УБ хотын хэмжээнд 2300 гаруй айлын хаус шинээр баригдаж байгаа нь барилгын шинэ төслийн 18%-ийг эзэлж байгаа юм. Энэ нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн амины орон сууцанд амьдрах сонирхол ихсэж байгаагийн илрэл гэж харж болно.

Орон сууц уу? Хаус уу?

2019 оны 12-р сарын байдлаар шинэ орон сууцны дундаж м.кв үнэ 2’7 сая, хуучин орон сууцны үнэ 1’8 сая байгаа бол өндөр, бизнес биш стандарт зэрэглэлийн амины орон сууцны үнэ 1’5 сая байна.

Иргэд илүү хямд зардлаар хотын төвөөс холгүй эсвэл зайдуу гээд агаарын бохирдол багатай, байгальд ойр, жилийн аль ч улиралд аж төрөх боломжтой, амины орон сууцыг илүүтэй сонирхож эхлэх нь аргагүй биз ээ.

8’000 төгрөгөөр ХАУС-тай болмоор байна уу?

Юнител Группийн хувьд “Дулаахан байшинтай карт” урамшууллаа зарлаад байгаа. Ердөө 8’000 төгрөгийн картаар дугаараа цэнэглэсэн бүх хэрэглэгчийн дундаас азтай нэг хэрэглэгчид хаус бэлэглэх юм байна.

Хаусын хувьд 80’000’000₮-ийн үнэ бүхий 66 м.кв байна.

Азтаны хаусыг “Зебра хаус” компани барих ба хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй материал, Евро стандартад нийцүүлэн SIP технологиор Дөрвөн улирлын байшинг барьж гүйцэтгэх юм.  

SIP технологи гэж юу вэ? Энэ нь дулаан алдагдал хамгийн бага, эрчим хүчний өндөр хэмнэлттэй технологи юм.

Энэхүү дөрвөн улирлын Дулаахан байшиндаа амьдрах боломж Юнителийн бүх хэрэглэгчдэд байгааг дуулгая. Ингээд азтай хэрэглэгчид барьж өгөх дулаахан хаусны зургуудыг үзэцгээе.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.