Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд туйлын бүс нутгаас эртний агуйн баавгайн үлдэгдэл анх удаа бүтнээрээ олджээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын харьяанд байдаг хойд туйлын нэг арлаас цаа буга хариулагчид эртний агуйн баавгайн маш сайн хадгалагдсан биений үлдэгдлийг илрүүлжээ.

Ляховскийн арлуудын хамгийн том арал дээрээс олдсон энэ амьтан 15,000 жилийн өмнө устсан юм. Мөнх цэвдэгт хадгалагдаж байсан тул агуйн баавгайн хоншоор, шүд зэрэг нь бараг бүтэн үлджээ.

 

ОХУ-ын Якутскын хязгаарын Зүүн Хойд Холбооны Их сургуулиас гаргасан мэдэгдэлд агуйн баавгайн биеийн үлдэгдэл анх удаа бүтнээрээ олдсоныг онцолсон байна.

Өмнө нь энэ амьтны яснууд хэсэг хэсгээрээ олддог байжээ.

Урьдчилсан дүгнэлтээр нас биед хүрсэн уг баавгай одоогоос 22,000-39,500 жилийн өмнө амьдарч байсан гэнэ. Олдворын насыг нарийвчлан тогтоох ажил цааш үргэлжлэх ажээ.

Баавгайн үлдэгдэл олдсон Ляховскийн арлууд нь Лаптевын тэнгис, Зүүн Сибирийн тэнгисийн дунд байрладаг. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт дэлхийн дулаарлын улмаас мөнх цэвдэг хайлж, арслан заан, үсэрхэг хирс, агуйн арслан зэрэг эртний амьтдын үлдэгдэл олноор илрэх болсон юм.

 

 Эх сурвалж: Associated Press