Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хөгжлийн банкнаас 2021 онд бүс нутгийн инфляцын түвшин 2.3 хувь болно гэж таамаглажээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Азийн хөгжлийн банкнаас 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн Шинэчилсэн төлөвийг танилцуулж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/ADBMongolia/videos/1488554921329554/

Цахим хуралд Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий, Ахлах эдийн засагч Сандагдоржийн Болд нар оролцож байгаа юм.

Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран "Монгол Улс цар тахлын эсрэг эрт бөгөөд үр дүнтэй аргуудыг авч хэрэгжүүлснээр дотооддоо халдварыг тархаагаагүйг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Гэвч цар тахлын дам нөлөөнөөс хамгаалагдаж чадаагүй, эрсдэл хэзээд байсаар байгаа" гэв.

Түүнчлэн тэрбээр "Эрэлт суларсан болон 2019 оны хүнсний үнийн шокийн нөлөөлөл саармагжиж байгаатай холбоотойгоор бүс нутгийн инфляцын түвшинг 3.2 хувь байна гэж таамаглаж байсныг 2.9 хувь болгосон" хэмээн таамаглаж буйг танилцуулав. 

Харин 2021 онд бүс нутгийн инфляцын түвшин 2.3 хувь болж буурах таамгийг дэвшүүллээ. Цар тахлын улмаас агшсан эдийн засгийн сэргэлтийг L буюу аажимдаа сэргэх хүлээлттэй байгаа аж.