Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хил нэвтрүүлэхийг завдсан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

Хорио цээрийн болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй

  • сам хорхой 16 килограмм, 
  • 4 килограмм хясааны мах,
  • 4 килограмм амталж дарсан дун,
  • 18 килограмм амталсан хавч,
  • 18 килограмм хясаа,
  • 20 килограмм наймаалжны мах, 
  • 20 килограмм загасны нурууны цул мах,
  • 18 килограмм хөлдүү загас,
  • 176 ширхэг хөрстэй цэцэг зэрэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.