Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Энхтайван: Ипотекийн зээлийн хүүг 6% болгох шийдвэр гарвал 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжих төсөөлөлтэй байна

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр мэдээлэл хийх үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ипотекийн зээлтэй холбогдуулан сэтгүүлчийн асуултад "Ипотекийн хүүг 6% болгох шийдвэр гарвал 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ" хэмээн хариулсан юм. 

Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг бууруулж, 6% болгох талаар судлах хамтарсан Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар байгуулсан ч одоогоор ямар нэг шийдвэр гараагүй гэдгийг тэрбээр хэлэв.  

Монголбанкны зүгээс өнгөрсөн тавдугаар сараас арилжааны банкуудад ипотекийн зээлийн санхүүжилт болгон өнөөдрийг хүртэл 146.3 тэрбум төгрөгийг 2,100 орчим зээлдэгчид олгожээ. 

Харин 8%-ийн хүүг 6% болгон бууруулах шийдвэр гарвал 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ гэсэн төсөөлөлтэй байгаа гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Энэ асуудлыг Намрын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн билээ.