Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ

ikon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 9 дүгээр сарын 15-ны 05:20 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирэх юм.

Иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл:

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-40
  • өндөр настан-12
  • эрүүл мэндийн шалтгаантай-21
  • бусад-172 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.