Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгон бууруулав

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр/2020.09.14/ боллоо.

Хуралдаанаар цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Ингэхдээ дотооддоо халдвар алдаагүйг үндэслэн аж ахуйн нэгж, урлаг, спорт, худалдаа үйлдвэрлэл, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хэвийн горимоор ажиллуулахаар болсон

Ингэснээр нийслэл, аймгуудын Онцгой комисс хуралдаж, ариутгал халдваргүйтгэл хийх зөвлөмжийг хүргүүлэх аж. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хилийг одоогоор нээхгүй. Энэ нь цар тахлын халдвар орж ирэхээс сэргийлж байгаа явдал. Харин тусгаарлалтын хугацаа одоогоор 35/тусгаарлах байранд 21, гэртээ 14/ байгааг 21 болгон багасгаж байна. Ингэснээр 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан иргэд дахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага байхгүй болж байгаа" гэв.