Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хархорин захын хойд замд хүн мөргөж амь насыг нь хохироогоод зугтсан жолооч согтуу байжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь хохироогоод зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Москвагийн гудамж, Хархорин захын хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч хэн болох нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг хохироож хэргийн газрын орхин явсан байна.

Осол гаргасан жолоочийг Цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж. Шалгалтаар, жолооч 27 настай эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсныг олж тогтоосон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас нийт 13 хүн гэмтэж, гурван хүн амиа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.09.12-ны өдрийн 09 цагийн орчим Дундговь аймаг Өндөршил сум 1-р  баг “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс хойш 18 км/ шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 34 настай, эрэгтэйн амь нас хохирсон.
  • 2020.09.13-ны 12:00 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын 3-р баг “Замчдын овоо” гэх газар /сумын төвөөс хойш 30 км/ асфальтан замд чиргүүлийн холбоос салгаж байх үед хувийн эзэмшлийн Toyota Prado загварын автомашин өнхөрч, явган зорчигч 69 настай, эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг тус тус гарсан байна.

Мөн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолооч болон давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 179 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Иймд жолооч нарыг явган хүний уулзвар гарц руу ойртохдоо хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.