Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг 8%-д хүргэж бууруулахаар шийдвэрлэлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдээлэл хийж байна.

Шууд:

https://www.facebook.com/Mongolbank.mn/videos/3430606747006021/

Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа хоёр шийдвэр гаргасны нэг нь бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгаж, 8% болгох шийдвэр гаргажээ. Ийнхүү бодлогын хүүг 2020 онд, COVID-19 цар тахал гарснаас хойш Мөнгөний бодлогын хороо гурван удаа тус тус нэг нэгж хувиар буулгаад байна.

График. Бодлогын хүү

Ийнхүү хүүг бууруулахдаа дараах хоёр үндэслэлийг харгалзжээ. 

  1. Инфляцын түвшин энэ оныг дуусталх хугацаанд тогтвортой нам түвшинд хадгалагдах юм байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт алгуур сэргэж, инфялцын түвшин нэмэгдэнэ. Гэхдээ төв банкны зорилтот түвшинд тогтворжих юм байна. 
  2. Хоёр дахь үндэслэл нь төлбөрийн тэнцлийн нөхцөл сайжирсэн. Бодлогын хүүг өөрчлөхөд хамгийн чухал зүйл нь гадаад секторын орчин буюу төлбөрийн секторын дарамт. Гадаадын шууд болон багцуын хөрөнгө оруулалт энэ удаа өмнөх хурлын үеийнхээс сайжирсан. Хоёрдугаарт, гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдэхээр байна. Гуравдугаар экспорт импортоос давахаар байна. Ялангуая, нүүрс, зэсийн үнэ хэдийгээр бага зэрэг унахаар байгаа ч төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангахуйц хэмжээнд хадгалагдахаар байгаа.  

Тиймээс бодлогын хүүг нэг хувь нэгжээр бууруулахад санал нэгдсэн гэдгийг Мөнгөний бодлогын хорооын гишүүн Ц.Мөнхбаяр нэмж тайлбарлалаа. 

"2020 оны наймдугаар сард улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.7 хувьд хүрч буурсан. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэж, өнөөгийн бага түвшинд хадгалагдах, ирэх жилүүдэд төв банкны зорилтот түвшнээс давахааргүй байх төлөвтэй байна. 

Эдийн засаг 2020 оны эхний хагас жилд 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жилд тохиолдоогүй хамгийн өндөр агшилт болон тэмдэглэгдэж байна. Гэвч мөнгө болон сангийн бодлого, санхүүгийн болон макро зохистой бодлогын арга хэмжээ болон гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж эргэн сэргэх төлөвтэй байна. Цар тахлын үеийн нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагаст огцом унаж, 4.9 хувиар агшлаа. Харин гуравдугаар улиралд сэргэлтийн шинж ажиглагдаж байна. Гэвч цаашдын төлөв вирусийн тархалтыг бүрэн хяналтад автал тодорхойгүй хэвээр байх төлөвтэй байна" хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэллээ.