Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

УОК: Энэ сарын 16-наас үзвэр, үйлчилгээг хэвийн горимоор үргэлжлүүлэх санал гаргав

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 21-нээс хэвийн горимоор хичээллүүлэх санал гаргасан. 

Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаас үзвэр, үйлчилгээг 2020 оны есдүгээр сарын 16-наас хэвийн үргэлжлүүлэх санал гаргажээ. 

Хэрэв Засгийн газрын хуралдаанаар дээрх саналуудыг хэлэлцээд боломжгүй гэж үзвэл хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг 2020 оны есдүгээр сарын 31-нийг дуустал сунгах саналыг УОК-оос гарган, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна. 

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогджээ.