Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Наймдугаар сард бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,327 болж, өмнөх сараас 21%-аар нэмэгджээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд 2020 оны эхний найман сарын байдлаар 50.9 мянган эх амаржиж, 51.3 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх, төрсөн хүүхэд тус тус 1.3 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний найман сард 22 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7,166 (24.6%)-гаар буурчээ. Тодруулбал, 

  • Салхин цэцгээр өвчлөгчид 5713 (75.5%)-аар,
  • Цусан суулгаар өвчлөгчид 1812 (48.2%)-оор,
  • Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 719 (59.9%)-өөр,
  • Сүрьеэгээр өвчлөгчид 156 (6 %)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзвэл: /наймдугаар сарын байдлаар/

  • Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,327 болж, өмнөх сараас 231 (21.1%)-аар нэмэгдэж,
  • Цусаар дамжих халдварын тохиолдол 18 болж, өмнөх сараас 9 (33.3%)-өөр
  • Гэдэсний халдварт өвчин 320 болж, өмнөх сараас 224 (41.2%)-өөр,
  • Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 436 болж, өмнөх сараас 7 (1.6%)-гоор тус тус буурчээ.