Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: ДЭМБ-ын 150 улсын 90 хувьд нь эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ тасалджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд 28 сая гаруй хүн корнавирусийн халдвар авч, 900 мянга гаруй хүн амиа алдаад байна.

Нас баралт АНУ, Бразил, Энэтхэг, Мексик зэрэг оронд хамгийн өндөр байгаа бол манай улсын харьяалагдах Номхон далайн баруун бүсийн улсуудад нас баралтын түвшин харьцангуй бага буюу 2.2 хувьтай байна.

Номхон далайн баруун бүсийн Филиппин, Шинэ Гвиней, Папуа зэрэг улсад халдвар хүн амын дунд өндөр тархалттай байгаа бол Тайвань, Камбож, Лаост зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ.

Есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар БНХАУ-ын бүх муж, нутаг бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Ухань муж энэ сарын 19-нөөс эхлэн олон улсын нислэгээ нээхээр төлөвлөж байна" гэлээ.

"Коронавируст халдварын нийт тохиолдлын 14% нь эрүүл мэндийн ажилтан байна"

Үргэлжлүүлэн "Цар тахал эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж, амьжиргаа, эдийн засаг, хүн амын давхарга бүрд үр нөлөөгөө үзүүлж байна.

ДЭМБ-ын таван бүсийн 150 улсад хийсэн судалгаанаас харахад 90 хувьд нь эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ тасалджээ. 

Ихэнх оронд амбулаторийн үзлэг, эмнэлэгт хэвтэлт буурч, дархлаажуулалт, халдварт бус өвчин, хавдрын оношилгоо, эмчилгээ болон гэр бүл төлөвлөлт, сэтгэцийн өвчний тусламж үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж доголдсон байна.

Үүнд эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүмүүс хамгийн их өртөж байгаа юм.

Тиймээс ДЭМБ-аас ирэх саруудад халдвар ихсэж, багасах хандлага ээлжлэх хандлагатай байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарч буй өөрчлөлтийг бодит хугацаанд нь хянах мэдээллийг тогтмол цуглуулж, зохицуулалт хийх шаардлагатайг онцоллоо.

Түүнээс гадна, коронавируст халдварын нийт тохиолдлын 14 хувь нь эрүүл мэндийн ажилтан байна. Эрүүл мэндийн дөрвөн ажилтан тутмын нэг нь сэтгэл түгшилт, сэтгэл гутралд өртжээ.

Иймд эмнэлгийн ажилтнуудын ажил үүргээ аюулгүй орчинд хийж гүйцэтгэхэд шаардлагатай цалин хөлс, тоног төхөөрөмжөөр хангах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1394254967443583

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.