Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тэмүүлэн: HUAWEI P40 гар утастай эх орноороо хийсэн аяллын тэмдэглэл

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 14
Сурталчилгаа

Зөвхөн гар утасны гэрэл зургаар дагнан Монгол орны 10 аймгаар 2 сарын турш  уулын аялал хийсэн гэрэл зурагчин Б. Тэмүүлэнгийн сонирхолтой аяллын тэмдэглэлээс та бүхэндээ тоймлон хүргэж байна.

 

Энэ зургийн альбомын тэмдэглэлийг хамт уншин суугаа уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие одоогоос 2 cарын өмнө зөвхөн гар утсаар дагнан авсан сайхан зургуудыг өнөөдрийн бичвэрийг уншин суух таны мэлмийг мялааж, гар доорх энгийн зүйлсийг ашиглан эх орныхоо хүрээгүй холын сайхныг харуулахыг зорьж гэрээсээ гарсан.

Аялал нийт 56 хоног үргэлжилж 10 гаруй аймгуудаар явлаа. Аялах зам урт хийхийг хүссэн зүйл олон байсан болохоор аль болох нүсэр тоноглол төхөөрөмжүүдээс зайлсхийж авсаархан хөнгөн гэх бүхнээр цүнхээ багцалж, минимал аялал хийсэн. Энэ ч утгаараа хүйтэн нойтонд тэсвэртэй, тэгсэн хэрнээ зурагчин хүний хэрэгцээг хангахуйц гар утсыг сонгон аяллын нөхрөө болгосон.

Зураг авах гар утсаараа HUAWEI P40 гар утсыг сонгосон. Учир нь гар утасны гэрэл зургийн талбар дээр яалт үгүй HUAWEI бусдаас илүү байдаг. Мөн үүнээс гадна энэ жилийн загварыг сонгосон нь (Huawei P30-тай бас өмнө нь аялал хийж байв)

  1. Гэрэл мэдрэгч сенсор бусдаасаа 2,5- 4 дахин том болсноор харуй бүрий, шөнийн гэрэл зураг авалтад маш сайн болсон
  2. Авто фокус хамгийн хурдан, ан амьтан хөдөлгөөнт зургийг авахад үнэхээр урамтай,
  3. Видео бичлэг маш өндөр нягтаршилтэй 4K болсон учир аяллын явцад видеогоо бичээд явахад амар байлаа.
  4. Хамгийн нэг чухал зүйл батарейн хүйтэнд үнэхээр тэсвэртэй сайн байж чадлаа.

Ирээдүйн гэрэл зурагчин залууст бас гар утсаараа сайхан гэрэл зургуудыг буулгах хүсэлтэй олон залууст хандан хэлэхэд тууштай байх хэрэгтэй. Гэрэл зураг гэдэг цаг хугацааны асар үнэ цэнэтэй эргэж олдохгүй ховор мөчүүдийг өөртөө агуулж байдаг. Цаг хугацааны машин шиг сонирхолтой бас гоё зүйл учир тэр сайхан зүйлийг өөрөө мэдэрч бусдад бас мэдрүүлэхийн төлөө их цагийг зарцуулаарай гэж хэлье. Би өөрөө одоо ч гэсэн илүү их шинэ зүйлийг хийхийн төлөө сурч, бас цагаа зарцуулсаар байна.

Instagram: mongoliawonders

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.