Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цогбадрах: 25 тонн ачаа, хоёр онгоц болон 20 тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйтгэл хийлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс халдваргүйтгэлийн талаар мэдээлэл өгөв.

ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах "Есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд Хонг Конг, Токио чиглэлийн хоёр удаагийн нислэгээр ирсэн 549 иргэний 625 ширхэг буюу 13 тонн ачаа тээш, хувийн эд зүйлс, 12 тонн карго ачаа, зорчигчдыг тээвэрлэсэн хоёр нисэх онгоц, 20 тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйтгэлийг хийлээ.

70284393 утсаар ирсэн 25 дуудлагад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Тус төвийн Вируслогийн лабораторид Сөүл, Франкфуртийн тусгай үүргийн нислэгээр ирж Сүнжингранд, Багабаян амралтын газарт тусгаарлагдсан иргэн болон тусгаарлах байрны ажилчид гээд нийт 294 хүнээс гурав дахь удаагийн сорьцыг авч шинжлэхэд коронавирусийн халдвар илрээгүй".

https://www.facebook.com/iKonNews/videos/1394254967443583

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.