Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхэд харах үйлчилгээ бодитоор хэрхэн хэрэгждэг талаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-нд 

10:00 цагт ГХЯ-нд Монголын сүм хийд, Сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл Монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүлнэ.

Төрийн ордонд

10:00 цагт УОК хуралдана.

14:00 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно.

Төрийн ордны баруун талд

10:00 цагт иргэн Г.Хажидмаа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүрт нэг сая төгрөг олгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ.

ҮСХ-нд 

10:30 цагт ҮСХ-ноос 2020 оны эхний найман сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

ЭМЯ-нд 

11:00 цагт COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д 

11:30 цагт Автобусны шахаа тойрсон авлигын асуудал буюу Хятадын цахилгаан автобусны цаана нуугдаж буй асуудлаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хүүхэд харах үйлчилгээ бодит амьдрал дээр хэрхэн хэрэгждэг талаар мэдээлэл хийнэ.

Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд

12:00 цагт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар болон харъяа байгууллагуудад хүлээлгэн өгнө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хурлын танхимд

13:00 цагт Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилготой "Яндангаа хөөлье" аяны талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны Чингис хаан танхимд

14:00 цагт Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо Агаарын бохирдлын эх үүсвэр түүнийг хэрхэн бууруулах талаар мэдээлэл сонсоно. БОАЖЯ, ЭХЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Тавантолгой түлш ххк зэрэг 10 гаруй байгууллага оролцоно.