Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт компани TikTok-ийг худалдаж авах боломжгүй болсноо зарлав

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа Хятадын сошиал платформ TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр хориглох гэж байгаа билээ. Дэлхийд хэрэглээ нь хамгийн хурдтай өсөн нэмэгдэж байгаа сошиал платформ TikTok нь Бээжинд төвтэй ByteDance компанийн өмч юм. 

Ерөнхийлөгч Дональд Трамп тус компанийн АНУ дахь үйл ажиллагааг Америкийн компанид зарах хугацаа өгч байв. TikTok-ийг худалдаж авахаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн Майкрософт компанийн саналыг Хятадын ByteDance компани хүлээж авахаас татгалзсаныг Ням гарагт мэдээлжээ.

Майкрософт компаниас гаргасан мэдэгдэлд “ByteDance компани TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг бидэнд зарахгүй болсноо өнөөдөр мэдэгдлээ. Манай тавьсан санал үндэсний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ TikTok-ийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахуйц байсан гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Наймаанаас Майкрософт гарснаар Америкийн өөр нэг томоохон технологийн компани Oracle-д боломж нээгдэж байна. Oracle компани TikTok-ийг худалдаж авах өрсөлдөөнд өнгөрсөн сарын сүүлээр орсон тухай мэдээ цацагдаж байв.

Ерөнхийлөгч Дональд Трамп эхлээд есдүгээр сарын 15 хүртэл хугацаанд TikTok-ийг Америкийн аль нэг компани худалдаж авахгүй бол АНУ дахь үйл ажиллагааг нь хориглоно гэж мэдэгдсэн юм.

Сүүлд тэр энэ хугацааг арваннэгдүгээр сарын 12 болгож өөрчилсөн байна. 

 

Эх сурвалж: The Verge