Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Анна Каренина" аравдугаар сарын 3-нд нээлтээ хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхий шилдэг сонгодог зохиолуудын нэг "Анна Каренина" романыг Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгон, аравдугаар сарын 3-наас эхлэн үзэгчдийн мэлмийд хүргэхэд бэлэн болжээ.

"Анна Каренина" романыг Норовын Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичиж, найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байгаа юм.

ДҮРҮҮДЭД

Анна Каренина - Н.Баярмаа /СТА/
Анна (Хувь заяа) - Н.Сувд /АЖ, ТС/
Алексей Вронский - Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
Алексей Каренин - Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/
Долли Облонская - Г.Урнаа /МУГЖ/
Кити Щербацкая - Д.Хулан, О.Хонгорзул
Степан Облонский - Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/
Варя Вронская - С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/
Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/
Константин Дмитрич Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/
Щербацкий ван - П.Цэрэндагва /АЖ/, Б.Отгонбат /СТА/
Щербацкая хатагтай - Ж. Оюундарь /МУГЖ/, Ц.Баясгалан /СТА/

Лев Толстойн “Анна Каренина” роман өдгөөгөөс 150 орчим жилийн өмнө бичигдсэн бөгөөд ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат эх хэлнээ хөрвүүлж байв. Тус роман нь эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ.