Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Сүүлийн 3 хоногт коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 1,803 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Үүнд,

  • Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 245 хүний давтан шинжилгээ,
  • Сүхбаатар аймагт тусгаарлагдаж байгаа 71 хүний давтан шинжилгээ,
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 255 хүний давтан шинжилгээ,
  • Сайн дураараа хамрагдсан 46 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 200 хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 77 жолоочийн шинжилгээ,
  • Сувилалд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 68 хүний шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 18 хзний шинжилгээ зэрэг багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 311 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ.

Эдгэрсэн хоёр хүний тухайд, 22 настай энхийг сахиулагч 43 хоног, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 настай эрэгтэй 31 хоног тус тус эмчлэгдэж өнөөдөр эмнэлгээс гарч байна” гэв.

Үргэлжлүүлэн “Манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын 311 тохиолдлын 300 нь эдгэрээд байна.

Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа бөгөөд 4 хүний биеийн байдал хүндэвтэр, зургаан хүний биеийн байдал хөнгөн байна.

Түүнээс гадна, бид коронавируст халдвараас сэргийлэх ажлаа эрчимжүүлэн, ирэх өвлийн бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Тухайлбал, ХӨСҮТ-д COVID-19 халдварын эмчилгээний орны тоог болон улсын хэмжээнд коронавирусийг оношлох лабораторийн цэгүүдийг өргөжүүлж байна” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1394254967443583

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.