Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:45 цагт “Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардав.

Тус нислэгээр нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 30, жирэмсэн 7, өндөр настан 3 , эрүүл мэндийн шалтгаантай 18, дадлагажих ажилтан 67, бусад шалтгаантай 138 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын, “Амар” зочид буудалд 21 хоног тусгаарлалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.