Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Оксфордын их сургууль Covid-19 вакцины туршилтаа үргэлжлүүлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нэг оролцогчийнх нь бие муудсаны дараа Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтыг долоо хоног орчмын өмнөөс түр зогсоож байв.

Тэгвэл Бямба гарагт хараат бус мэргэжилтнүүдийн багийн дүгнэлт гарсны дараа Британийн эрүүл мэндийн удирдах газар вакцины туршилтыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн байна.

Аливаа вакцины туршилтын үеэр ийм саатал тохиолддог хэдий ч коронавирусийн эсрэг вакцин бүтээх уралдаанд тэргүүлэгчдийн нэг Оксфордын туршилт завсарласан нь дэлхий нийтийн санааг зовоож байсан юм.

AstraZeneca, Оксфордын хамтарсан вакцины төсөл одоо хүн дээр хийх сүүлийн гуравдугаар шатны туршилтаа хэрэгжүүлж байгаа юм. Энэ туршилтад Их Британи, АНУ, Бразил, Өмнөд Африкт 30,000 орчим сайн дурынхан оролцож байна.

Оролцогчийн биед ямар сөрөг нөлөө үзүүлсний улмаас туршилт зогссон талаар AstraZeneca компани тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Туршилт завсарласнаас үл хамааран вакцин нь энэ оны сүүлээр бэлэн болох төлөвлөгөөтэй байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Паскал Сориот өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Reuters