Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсад амьдарч байсан гаж донтны хэргийг Австрали улсад шүүсэн тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Австралийн Брисбэн хотын шүүх тус улсын иргэн 49 настай эрэгтэйг шүүж, 100 гаруй удаагийн гэмт үйлдэлд нь ял тулгасан тухай Австралийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр олон тооны хүүхдийн садар самуун зураг бичлэгийг гар утсан дээрээ хадгалж, ижил сонирхолтой хүмүүст мессенжэр сүлжээгээр тараадаг байсныг Австралийн Холбооны Цагдаагийн газар мөрдөж тогтоосон байна.

Сонирхолтой нь уг этгээд Монгол улсад амьдарч байсан ба иргэдийн өгсөн мэдээллээр анх илрүүлж байжээ. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголоос Австралид ирэхэд нь баривчилсан юм байна.

Мөрдөн байцаагчид түүний гар утсан дээрээс насанд хүрээгүй хүмүүстэй холбоотой их хэмжээний садар самуун материал илрүүлж байжээ. Тэрбээр үүнийгээ Telegram, Scruff гэсэн өндөр нууцлалтай мессенжэрүүдийг ашиглан бусдад түгээдэг байсан гэнэ.

Хэрвээ тулгасан ялыг шүүх хэвээр баталбал гэмт этгээд 15 хүртэл жил шоронд хоригдох шийтгэл хүлээх юм байна.

Одоо Австралийн цагдаагийн газар дээрх этгээдээс хууль бус материал онлайнаар хүлээж авдаг байсан этгээдүүдийг илрүүлэхээр гадаад улс орнуудын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: ABC.net.au