Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Аравдугаар сард цэргийн 1,200 гаруй алба хаагчийг тусгаарлах байр бэлдэх шаардлага гарч байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сард эх орондоо ирэх иргэдийг хаана тусгаарлах талаар УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр мэдээллээ.

Тэрбээр,

  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын нислэгээр ирэх хүмүүсийг "Амар" зорчид буудал, "Баянбайгаль" амралтын газар, "Сод Эра" эмнэлэгт
  • Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирэх хүмүүсийг "Амар", "Би Жи", "Ворлд Монголиа" зэрэг зочид буудалд
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг "Тоёока Инн", "Вензоу" зочид буудалд
  • Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирэх иргэдийг "Сүнжин гранд", "Хавана" зочид буудалд
  • Есдүгээр сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг "Тоёоко инн" зочид буудалд
  • Есдүгээр сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг "Орентал", "Алтай", "Боржигон", "Мөнххустай", "Налгар" зэрэг амралтын газарт
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг "Намуун", "Тайж", "Зүчи" зорчид буудалд
  • Есдүгээр сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг "Монголика", "Дрийм" зочид буудал болон "Сэлбэ" сувилалд
  • Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирэх иргэдийг "Альфа", "Хабу", "Кентавр" зочид буудалд
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг "Ивээлэн", "Вайт хаус", "Энх саран", "Тулгат" зэрэг зочид буудал, сувилалд тус тус тусгаарлана.

Түүнчлэн сарын сүүлээр тусгаарлах байрны боломж хүрэлцээг судлан нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөж буй. Ингээд есдүгээр сарын 27-28-ны өдөр нэг нислэг нэмэх боломж бүрдэж байна.

Мөн есдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотоос хөөрч, аравдугаар сарын 2-ны өдөр Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирэх иргэдийг "Наранбулаг", "Эрхэс", "Корпорэйт" зэрэг зочид буудалд тусгаарлан ажиглах болно.

Хэрэв тусгаарлах байрууд өөрчлөгдвөл ОБЕГ-ын цахим хуудсаар тухай бүрд нь мэдээлнэ.

Цаашид УОК-ын Шуурхай штабаас тусгаарлан ажиглах байрны боломжийг нэмэгдүүлэх, мөн ирэх аравдугаар сард Монгол Улсын Зэвсэгт хүчний багуудын ээлж солигдох үед 1,200 гаруй цэргийн алба хаагчийн тусгаарлагдах байрыг бэлдэх шаардлага гарч байна.

Нэмж хэлэхэд, "Тоёоко инн" зочид буудал нь нэг дор 350-380 хүн хүлээн авах хүчин чадалтай, манай хамгийн том тусгаарлан ажиглах байрны нэг юм" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/678157999721603

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.