Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаад иргэдийг зарим тохиолдолд тусгаарлах байрны шаардлага хангахгүй зочид буудал, амралтын газруудад тусгаарлаж байгаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр тусгаарлан ажиглах байрны талаарх мэдээллийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хот болон Төв аймгийн нутаг дэвсгэр дэх нийт 35 тусгаарлах байранд олон улсын чартер нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж байна. Тэдгээр байр нь нийт 1,734 өрөөтэй бөгөөд нэг удаа хамгийн дээд тал нь 2,700 гаруй иргэнийг хүлээн авах бүрэн хүчин чадалтай.

Нэг нислэгийг хүлээн авахдаа 150-170 өрөөтэй, 260-аас дээш ортой 3-5 тусгаарлан ажиглах байрыг төлөвлөн бэлтгэдэг. Одоогийн хүчин чадлаараа тусгаарлах байрууд нэг удаадаа 11 нислэгийг хүлээн авах боломжтой. Энэ сарын хувьд нийт 14 нислэгийг хүлээн авах боломжтой байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад 3,246 иргэн тусгаарлагдах байранд байгаа бол гэрийн ажиглалтад 2,266 иргэн байна. Мөн улсын хэмжээнд тусгаарлалтаас гарсан 16,166 иргэн байгаа юм.

Бид өчигдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор нийт 96 хүн буюу Монгол Улсын 38, гадаадын 58 иргэнийг татан авч, Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлалаа" гэв.

"Чартер нислэгээр ирсэн гадаад иргэдийг өндөр үнэтэй байрууд болон тусгаарлах байрны шаардлага хангахгүй зочид буудал, амралтын газруудад тусгаарлаж байна"

Үргэлжлүүлэн "Иргэд гадаадын иргэдийн тусгаарлан ажиглах байрны талаар асуудаг. Үүнд тайлбар өгье.

Чартер нислэгээр гадаадаас ирсэн иргэдийг Улаанбаатар хотод өндөр үнэтэй тусгаарлан ажиглах байруудад тусгаарлахаас гадна манай иргэд удаа дараа гомдол гаргасан Тулгат, Баянхангай зэрэг тусгаарлах байруудад ялгаагүй тусгаарлаж байгаа.

Тодруулбал, тусгаарлах байрны шаардлага хангахгүй зочид буудал болон амралтын газруудад тусгаарлаж байна.

Мөн газраар ирж байгаа гадаадын ажиллах хүчийг орон нутаг дахь тусгаарлах байрууд болон тухайн ажлын байран дээр нь тусад нь кэмп байгуулж, цагдаа, эрүүл мэнд, онцгой байдлын алба хаагчдын хяналт дор тусгаарлаж байна" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/678157999721603

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.