Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын дараах илүү сайхан эрин үеийг хамтдаа бүтээцгээе

ikon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын дараах илүү сайхан эрин үеийг хамтдаа бүтээцгээе

Бүгд Найрамдах Хятад Улсын(Тайвань) Гадаад Харилцааны Сайд Ү Жао Шиэ

           

9-р сарын 15-нд НҮБ-ын төв байранд 75-р Ерөнхий Ассамблейн хурал зохион байгуулагдах ба уг хурал нь “Бидний хүсэмжит ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт үзлийг баримтлах хамтын амлалт- үр дүнтэй аргаар COVID-19-с урьдчилан сэргийлэх нь ” сэдвийн хүрээнд мэтгэлцэх юм.

Тайваний цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон үр дүн олон улсын нийгэмд өндрөөр үнэлэгдээд зогсохгүй тэдний анхаарлын төвд орж байна. Хамтдаа цар тахлын эсрэг тэмцэх үүднээс Тайвань олон улсын нийгэмд тусламжийн гараа сунгаж байгаа билээ. Тухайлбал 50 сая гаруй ширхэг амны хаалт зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх эд зүйлсийг МУ болон дэлхийн бусад улс орнуудад хандивлаад байна. Тайвань олон жилийн турш НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-г (SDGs) хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд олон улсын нийгмийн хувьд цар тахалтай тэмцэх болоод цар тахлын дараа дахин сэргэх үйл хэрэгт нь туслалцаа үзүүлж чадах сайн анд нөхөр юм. Тийм ч учраас дэлхийн хүмүүсийг Тайвань олон жилийн турш НҮБ-ын системээс ангид байгааг анзаарч, дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Иймд Тайваний Гадаад Харилцааны Сайд Ү Жао Шиэ онцгойлон дараах нийтлэлээр дамжуулан Тайвань иргэдийн хүсэлтийг хүргүүлж байна.

2020 онд дэлхий нийтээрээ урьд өмнө нь учирч байгаагүй нийгмийн эрүүл мэндийн хямралд нэрвэгдэж байгаа бөгөөд шинэ төрлийн коронавирус (COVID-19)-н тархалт дэлхийн хүн амын амьдрал ахуйд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байна. Энэ жил “НҮБ-ын дүрэм”-д гарын үсэг зурсны 75 жилийн ой тохиож байгаа ба уг тунхаглалд тусгагдсан олон талт үзлийн гол санаанууд яг энэ мөчид дэлхий нийтэд хэрэг болоод байна. Олон улсын нийгэм урьд өмнөхөөсөө илүү хүчээ нэгтгэн, хичээн ажилласнаар НҮБ болон түүний гишүүн улс орнуудын хүсэмжит илүү сайхан, илүү тогтвортой ирээдүйг бүтээж чадна. Тайвань өөрийн хүсэл, чадлаараа уг үйл хэрэгт гар бие оролцоход бэлэн байна.  

Тайвань гадны улс орнуудын төсөөллөөс давж, өнөөдрийг хүртэл 500 хүрэхгүй шинэ төрлийн коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс нас барсан 7 тохиолдол байгаа нь Тайванийг цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг илтгэж байна. Цар тахлын үеэр Тайваний аль ч хотод хөл хорио тавиагүй ба бүх шатны боловсролын сургуулиудыг зөвхөн 2-р сард 14 хоног хаасан. Түүнчлэн 4-р сараас эхлэн  бейсболын тэмцээний ажил бага багаар нээгдэж тухайн үедээ цаасан хүнээр үзэгчдийг орлуулж байсан бол 7-р сарын дунд гэхэд тэмцээн үзэгчдийн тоо 10,000 гаруй болтлоо өссөн.

Дээр дурьдсан эдгээр амжилтууд нь Тайвань шинэ төрлийн коронавирусийн эсрэг шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн юм. Тухайлбал Халдварт өвчний командын төвийг байгуулж, хилийн хяналт болон хорио цээрийн журмаа чангатган, нээлттэй ил тод байдлаар мэдээллээ хуваалцсан. Үүнээс гадна Тайваний Засгийн Газар дэлхийн түвшний эрүүл мэндийн даатгалын системдээ шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр түргэн шуурхай ажилласан. Өөрийн орны иргэдэд хангалттай эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлсний дараа Тайвань яаралтай тусламж хэрэгтэй байгаа улс орнуудад эмнэлгийн тоног төхөөрөмж болон материаллаг эд зүйлс хандивлаж эхэлсэн. Энэ оны 6-р сарын сүүл гэхэд Тайвань нийт 51 сая ширхэг мэс заслын амны хаалт, 1.16 сая ширхэг N95 амны хаалт, 600 мянган ширхэг тусгаарлалтын хувцас, 35 мянган ширхэг биеийн дулаан хэмжигч аппарат болон бусад олон төрлийн эмнэлгийн хэрэгслийг 80 гаруй улс орнуудад хандивласан. Жишээ нь АНУ, Тайваньтай дипломат харилцаатай улс орон болон зарим Европын улс орнууд. Тайвань үзэл санаа ойролцоо ардчилсан улс орнуудтай гар нийлэн түргэвчилсэн оношлуур, эм бэлдмэл ба вакцин гаргаж авсан. Ард иргэдийнхээ сайн сайхны төлөө гар нийлэн хамтдаа хичээл зүтгэл гаргаснаар дэлхий шинэ төрлийн коронавирусээс ангижирч чадна.

НҮБ-н 75 жилийн ойг тэмдэглэх тухай тунхаг бичигт олон орны Засгийн Газар болоод төрийн тэргүүнүүд дэлхий нийт эв санааны нэгдлээр хамтран ажилласнаар цар тахлыг таслан зогсоож, түүний үр дагаврыг үр дүнтэй шийдвэрлэж чадна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд дэлхий дахинд тархаад буй шинэ төрлийн коронавирус аажим аажмаар дарагдах үед НҮБ илүү хүртээмжтэй байж хэнийг ч орхигдуулахгүй байх ёстой. Үүнтэй адил энэ оны 7-р сард НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл “COVID-19 цар тахлын дараах олон талт үзэл: 75 жилийн ойг тохиолдуулан бидэнд ямар НҮБ хэрэгтэй байна вэ?” сэдэвт дээд түвшний хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлгийн үеэр НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш (António Guterres) нь сүлжээ, хүртээмжтэй байдал болон үр дүнтэй олон талт үзэл зэрэг нь дэлхий нийтийг сэргээн босгох, “Тогтвортой хөгжлийн зорилт”-оо (SDGs) үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм хэмээн санал бодлоо илэрхийлэв. Бид бүхэн дээр дурьдсан НҮБ-н зүгээс гаргаж буй мэдэгдлүүдтэй санал нийлж байгаа хэдий ч дэлхийн ардчилсан улс орнуудын үлгэр жишээ орон болох Тайвань цар тахлыг амжилттай хяналтандаа авсан ч НҮБ-н системээс ангид байгаа явдал нь учир дутагдалтай хэвээр байна.              

Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ийн системээс гаргасан явдал нь шударга бус, ялгаварлан гадуурхах шинжтэй байсныг шинэ төрлийн коронавирусын халдвар олон улсын нийгэмд тодорхой ойлгуулсан билээ. Гэсэн хэдий  ч БНХАУ НҮБ-д тасралтгүй шахалт үзүүлж, 1971 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн баталсан 2758 дугаар тогтоолыг  буруу тайлбарлан ашиглахыг шаардсаар байгаа нь Тайванийг НҮБ-д оролцох боломжийг хаах хууль эрх зүйн үндэслэл болсон. Үнэн хэрэгтээ, энэхүү тогтоолд НҮБ дахь Тайваний төлөөлөх эрхийн талаар болон Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг гэх талаар огт дурьдаагүй байдаг. Үнэндээ Тайвань бол хэзээнээс БНХАУ-ын нэг хэсэг байгаагүй бөгөөд манай ерөнхийлөгч болон хууль тогтоох юанийг Тайваний ард иргэдийн сонгуулиар шууд сонгон гаргадаг. Үүнээс гадна, өнөөгийн цар тахлын үеэр хэрэгжүүлж буй хилийн хориг нь БНХАУ-ын үзэл санаа буруу гэдгийг улам нотлон харуулж байна. Зөвхөн Ардчилсан процессоор сонгогдсон засгийн газар л 23,500,000 Тайвань иргэдийг төлөөлөн үг хэлэх эрхтэй төдийгүй БНХАУ нь Тайванийг төлөөлж үг хэлэх эрхгүй гэдгийг НҮБ зайлшгүй хүлээн зөвшөөрөх ёстой.

Иймд Тайванийг НҮБ-д оролцуулахгүй байх явдал нь Олон улсын нийгмийн хувьд томоохон гарз хохирол төдийгүй цар тахал дууссаны дараа НҮБ-ын гишүүн орнууд хэвийн байдалдаа эргэн ороход, мөн “2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр” –ийг бүх талаар хэрэгжүүлэх гэсэн хүчин чармайлтад саад учруулж байна. Тайвань нь Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт (SDGs) гайхамшигтай үр дүнг авчирснаар бусад улс орнуудад хэвийн байдалдаа хамгийн сайнаар сэргэж ороход нь туслаж чадна. Тайваний эдийн засаг тэсвэр сайтай. Азийн хөгжлийн банкны (Asian Development bank ) урьдчилсан тооцооллоор 2020 онд Тайваний эдийн засаг “Азийн 4 бар” дотор хамгийн сайн үзүүлэлттэй төдийгүй эерэг өсөлт үзүүлсэн цорын ганц улс байна. Үүнээс гадна манай Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (SDGs)-ийн олон үзүүлэлтүүд, тухайлбал жендерийн эрх тэгш байдал, эдийн засгийн өсөлт, цэвэр ус ба эрүүл ахуй, тэгш бус байдлын бууралт, эрүүл мэнд ба аз жаргалын индекс зэрэг нь “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага” (OECD)-ын улс орнуудтай харьцуулахуйц түвшинд хүрсэн байна. Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (SDGs)-ийг хичээнгүйлэн, тасралтгүй хэрэгжүүлэхийн зэрэгцээ цар тахлын эсрэг амжилттай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж буй явдал нь Тайванийг ихэнх бусад улсаас илүү давуу талтай болгож, хүн төрөлхтний өмнө тулгараад буй сорилтыг даван туулахад  олон улсын нийгэмд туслахуйц байр суурь эзлүүлж байна.

Үүнээс гадна, Тайвань нь урт хугацааны турш Африк, Ази, Карибын тэнгис, Латин Америк, Номхон далай зэрэг бүс нутгуудын түнш орнуудад цэвэр эрчим хүч, хог хаягдлын менежмент, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг  салбарууд дахь хөгжлийн зорилтуудад нь тусалцаа үзүүлсээр ирсэн. Эдгээр нь бүгд Тайванийг эерэг идэвхтэй тусламж дэмжлэг үзүүлсээр ирсний нотолгоо юм. Хэрэв бид НҮБ-ын үйл ажиллагаа, хурал уулзалт, системд оролцох боломж олдвол бид үүнээс ч илүүг хийж чадна.

Харамсалтай нь, НҮБ Тайваний 23,5 сая ард иргэдийг энэхүү талбарт оролцохыг эсэргүүцсэн хэвээр байгаа ба Тайваний сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд НҮБ-ын холбогдох хурал цуглааныг нэвтрүүлж сурвалжлах эрхийг авч чадахгүй байна. Дээр дурьдсанчлан, энэхүү ялгаварлан гадуурхах бодлого нь нэгэн авторитар дэглэмтэй улсын буруу үзэл санаа, дарамт шахалтаас үүдэлтэй бөгөөд энэ нь НҮБ-ыг байгуулах үед үндэслэсэн түгээмэл, тэгш эрхийн зарчимд эрс харшилж байна.

НҮБ-ын дүрэмд “Нэгдсэн үндэстний улс түмэн бид...Хүний үндсэн эрх... болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, түүнчлэн том, жижиг үндэстэн адил тэгш эрхтэй хэмээх итгэлийг дахин нотлох” хэмээсэн байдаг. Энэхүү дүрэмд дурьдагдсан хэн бүхний эрхийг хамгаалах, үндсэн эрх чөлөө хэмээх үзэл нь хоосон үг болж үлдэх ёсгүй. НҮБ-ын дараагийн 75 жилийн төлөвт Тайваний оролцоог хүлээж авахад хэзээ ч оройтохгүй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.