Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Александр Лукашенко: Беларусь улс Оросыг хамгаалж, Өрнөдийн орнуудын эсрэг дайтахад бэлэн

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн Оросын хэвлэлд өгсөн ярилцлага Лхагва гарагт нийтлэгджээ.

Тэрбээр энэ ярилцлагадаа хэрвээ Өрнөдийн орнууд Орос улс руу халдан түрэмгийлбэл Беларусь улс хамгаалж дайтахад бэлэн гэж мэдэгдсэн байна.

“Хэрвээ аль нэг улс Беларусийн нутгаар, эсвэл Беларусийн ойролцоо газар нутгаар дамжин Орос улсад халдан түрэмгийлбэл манай 60,000 гаруй цэрэгтэй хүчирхэг арми дайнд ороход бэлэн. Учир нь Орос улстай байгуулсан Хамтын Батлан Хамгаалах Гэрээ, Нэгдсэн Улсын Гэрээний дагуу баруун тал бол манай хариуцах хэсэг юм. Энэ тохиолдолд Оросын арми манай армийг дэмжиж Өрнөдийн довтолгоог хамтран зогсоох үүрэгтэй” гэж Лукашенко ярьжээ.

Наймдугаар сарын эхээр болсон сонгуулийн дараа Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхлээд байгаа. Энэ сонгуулиар зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Лукашенко иргэдийн эсэргүүцлийг Өрнөдийн орнуудын зохион байгуулсан төрийн эрхийг булаах ажиллагаа гэж нэрлэж байгаа юм.

Хөрш Польш, Литва улсуудын газар нутаг дахь NATO-гийн цэрэг зэвсгийн хөдөлгөөнийг хянах, баруун хилийн харуул хамгаалалтаа чангатгах тушаалыг Лукашенко өнгөрсөн сард батлан хамгаалах яамандаа өгч байв.

 

Эх сурвалж: ТАСС