Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургуулийн хоолны газрууд хүүхэд хоорондын зайг баримтлах хэрэгтэй байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

9,857 ширхэг "сайн" картыг шинээр түгээв

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл аян зарлаж угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 204 мянга орчим хэвлэмэл хуудсыг айлуудад тарааж, айлуудын зуух яндангийн битүүмжлэлийг шалган ажиллалаа.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулж байна. Сайжруулсан түлш худалдан авахад ашиглах 9,857 ширхэг "сайн" картыг шинээр түгээлээ” гэлээ.

Гадуур явахдаа амны хаалтаа зүүж яваарай

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Одоогоор тусгаарлах ажиглах байранд 3,879 хүн, гэрийн тусгаарлалтад 1,540 хүн байна. Коронавируст цар тахал хэзээ орж ирэхийг цаг хугацаа харуулах байх. Иймээс бүгд хамтран ажиллах ёстой. Эцэг эхчүүд хүүхдэдээ амны хаалт зүүлгэсэн атлаа өөрсдөө зүүхгүй байна. Гадуур явахдаа амны хаалтаа зүүж яваарай. Сургуулийн хоолны газруудад хүүхдүүдийн хоорондын зайг баримтлан оруулах хэрэгтэй” хэмээв.