Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Төмөрбаатар таалал төгсжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Хайдавын Төмөрбаатар таалал төгсжээ. 

Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль болон хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр төгссөн бөгөөд Улсын филармонийн “Баян Монгол” чуулгыг үндэслэн байгуулсан анхдагчдын нэг байв.

Х.Төмөрбаатар нь Улсын филармонийн “Соёл Эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан бөгөөд оюутан ахуйдаа Киев хотноо болсон оюутан залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээс эхлээд ОХУ-ын Сочи, Германы Дрезден, Чехословакийн Братислав зэрэг гаднын улс орнуудад болсон тэмцээнд амжилттай оролцож, Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. 

“Сэтгэлийн жигүүр”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуунуудаараа олонд танигдан хүндлэгдсэн түүний Монголын эстрадын урлагт оруулсан онцгой хувь нэмрийг үнэлж, 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байв.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.