Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбооны шахалтаар Серби улс Беларусьт болох байлдааны сургуулилалтад оролцохоос татгалзав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 10-15-ны өдрүүдэд Беларусь улсад “Славян ахан дүүс 2020” байлдааны сургуулилалт зохион байгуулагдаж, Беларусь, Орос, Серби улсуудын зэвсэгт хүчнүүд оролцох гэж байсан юм.

Гэвч Европын Холбооны удирдлага уг ажиллагаанд оролцохгүй байхыг Белградын эрх баригчдаас шаардсан байна. Үүний хариуд Серби улсын засгийн газар ирэх зургаан сарын хугацаанд ямар ч улс оронтой хамтарсан цэргийн сургуулилалтад оролцохгүй байх шийдвэр гаргажээ. Бусад бүх улс орнуудтай ижил тэгш харилцах үүднээс NATO, АНУ, Европын Холбоо, Хятад улстай батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа түр зогсоож байгааг Сербийн батлан хамгаалахын сайд Александр Вулин мэдээлсэн байна.

Гурван улсын дунд болдог “Славян ахан дүүс” ажиллагааг 2015 онд анх ОХУ-д зохион байгуулж байжээ. 2016 оны сургуулилалтыг Серби улсад, 2017 оныхыг Беларусьт, 2018 оныхыг ОХУ-д дахин зохион байгуулсан байна.

 

Эх сурвалж: ТАСС