Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Европ болон Зүүн Өмнөд Азийн бүсээс эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Европ болон Зүүн Өмнөд Азийн бүсээс эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна"
Sara, ikon.mn - text to speech

COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улс нийт 20,408 иргэнээ агаарын болон авто замаар эх оронд нь авчирсан гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

"Өнөөдрийн байдлаар 11,400 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан"

Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд бид нийт 20,408 иргэнээ эх оронд нь авчирлаа. Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш долоон сарын хугацаанд манай улс гадаад улс руу нийт 69 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 13,951 иргэнээ 53 улсаас авчирсан.

Энэ сард 13 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Гэхдээ тусгаарлах байрны нөөцтэй уялдуулан сарын сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг судалж байна.

Өнөөдрийн байдлаар 11,400 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Тооны хувьд, нутаг буцах хүсэлтэй иргэд олон байгаа ч яаралтайгаар буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан.

Тухайлбал, Европ болон Зүүн Өмнөд Азийн бүсээс нутагтаа ирэх хүсэлтэй иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/959763987832961