Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: "Хятадаас COVID-19 вирусийн эсрэг вакцин оруулж ирэх гэж байна" гэдэг нь худал мэдээлэл

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 вирусийн эсрэг вакцинтай холбоотой худал ташаа мэдээллүүд явж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Тэрбээр "Манай улсад коронавирусийн вакцин оруулж ирэх талаар буруу ташаа мэдээлэл явж байна. Дэлхий дахинд коронавирусийн вакцин хараахан гараагүй байгаа. Орос, Хятад, Америкийн вакцин үйлдвэрлэгчдийн хийж байгаа вакцинууд клиникийн туршилтын шатандаа явж байна. Тухайн вакцин баталгаажилт, ДЭМБ-ын сертификат аваад, үйлдвэрлэх, худалдаанд гаргах зөвшөөрлүүд мөн авдаг. Энэ дэс дараалал дэлхий даяар зарлагдаад явна. Манай улсын хувьд ч олон дэс дараатай уулзалт, хурлуудыг зохион байгуулж шийдвэр гаргана. Тэр хурлууд болоогүй байгаа.

Гэтэл "Хятадаас вакцин оруулж ирэх гэж байна" гэх худал мэдээлэл яваад байна.

Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан нэмэлт мэдээлэл өгье. Засгийн газар аль хэдийн улирлын томуугийн вакцинаа захиалсан. 89 мянган хүн тун вакцин есдүгээр сарын сүүлчээр орж ирэх мэдээтэй байна. БНСУ-ын Green Cross компаниас вакцин авч байгаа" хэмээн ярилаа.