Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: 350 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Д.Нямхүү: 350 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Sara, ikon.mn - text to speech

 ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Есдүгээр сарын 7, 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал,

Давтан шинжилгээнүүд:

  • Наймдугаар сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний шинижлгээ,
  • Наймдугаар сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 20-нд Алтанбулагаар орж ирсэн 45 хүний шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 45 жолоочид мөн халдвар илрээгүй.
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 20 хүн,
  • Сувилад байгаа 10 хүн,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний шинжилгээнд

Тандалтын зорилгоор хийсэн 10 хүний шинжилгээ.

Манай улсад нийт батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 байгаа бөгөөд сувиллын ажиглалтад 9, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 14 хүний 8-ынх нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.

Өчигдөр 22:00 цагт Хонг-Конгоос 261 зорчигч ирсэн. Эдгээр хүний эхний шинжилгээний хариуг маргааш танилцуулна" гэв.

ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.