Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Туркменистаны ерөнхийлөгч зэвсгийн эрдмээрээ дахин гайхууллаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов төрөл бүрийн авьяас, эрдмээ олон нийтэд үе үе үзүүлдэг уламжлалтай.

Тэрбээр саяхан өөрийн улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдтэй уулзсаныхаа дараа буудах ур чадвараа харуулахаар шийджээ.

Туркменистаны төв телевизийн сувгаар үзүүлсэн бичлэгт Бердымухамедов цөлд давхарлаж өрсөн шатамхай бодистой торхнуудыг SUV ангиллын автомашины дээр байрлуулсан пулемёт буугаар буудаж дэлбэлсэн байна.

Дараа нь тэр хүний дүрстэй байнуудыг гар буугаар алдалгүй буудаж үзүүлжээ. Энэ үеэр ерөнхийлөгчийнхөө авьяас чадварыг үзэж биширсэн хууль, хүчний байгууллагын офицерууд алга нижигнүүлэн ташиж байв.

Гурбангулы Бердымухамедов дуу зохиож дуулах, үглэх, морь унах, автомашины уран жолоодлого зэрэг олон ур чадвараа өмнө нь ард түмэндээ үзүүлж байжээ.

Эх сурвалж: Russia Today