“Автобусанд суугаад юм ярих чинь харин зүгээр юм. Энэ хэдэн хүний суудалтай вэ” хэмээн сууж яваа автобусныхаа суудлын тоог асуусан Ерөнхий сайд “дагалдан яваа” хүмүүсээ загнав.
Тэрбээр өнөөдөр эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцах хүрээнд холбогдох албан тушаалтнуудын хамт IV Цахилгаан станц руу автобусаар явсан юм.
У.Хүрэлсүх "Та нарыг хэн яв гэсэн юм. Орондоо ганц хэвлэл мэдээллийн хүн суулгаач. Хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд яваад байх юм. Хэрэгцээгүй дарга нар битгий авч явж бай за юу. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр дагаад салбагнаад гүйгээд байх юм. Хэрэгтэй хүмүүсээ суулгаж бай.
Нэг сайд, дарга ирэхээр бөөнөөрөө дагаад далдганаад гүйлдэх юм. Ажлаа хийцгээ. Яг асуудал хариуцсан цөөн хүмүүс л байх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхнийг дагуулж болно. Олон түмэнд хүргэг” хэмээн өөдөөс нь харан суусан хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд анхаарууллаа.