Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Боснийн инженерүүд Теслагийн фэний захиалгаар Cybertruck-ийн хуулбарыг бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Тесла компанийн өвөрмөц загвар хийцтэй Cybertruck пикап автомашин 2021 оны сүүлээр худалдаанд гарах төлөвлөгөөтэй байгаа.

Тэгвэл Босни Герцеговина улсын нэг иргэн энэ хугацааг хүлээж тэсэлгүй дуураймал загварыг нь дотоодынхоо инженерүүдэд захиалан хийлгэжээ. Тус улсын Stark Solutions компанийн мэргэжилтнүүд найман сар ажилласны үр дүнд захиалагчийн хүсэлтээр Ford Raptor F-150 загварын автомашиныг Cybertruck болгон хувиргаж чадсан байна.

Үр дүнд нь жинхэнэ Cybertruck-аас өөр хэмжээтэй, цахилгаан биш бензин хөдөлгүүртэй дуураймал загвар бэлэн болжээ. Захиалагч нь өөрөө Ford болон Tesla компаниудын фэн тул хоёр загварын давуу талуудыг нэгтгэх даалгавар өгсөн байна.

Шинэ автомашинаа бүртгүүлж дугаар авахад бэрхшээлтэй тулгараад байгаагаа Stark Solutions компанийн менежэр Марио Корич хэвлэлд ярьжээ. Учир нь Босни Герцеговина улсын замын хөдөлгөөний дүрэмд Cybertruck шиг хурц ирмэгтэй хийц загвар бүхий автомашиныг хориглодог гэнэ.

Эх сурвалж: Reuters