Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тавинбэх: Эдийн засаг сэргэтэл цахилгаан, дулааны үнийг огт нэмэхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
00:00 00:00
Н.Тавинбэх: Эдийн засаг сэргэтэл цахилгаан, дулааны үнийг огт нэмэхгүй
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараах мэдээллийг өглөө.  

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Цахилгаан, дулааныг үнийг нэмэх шаардлага байгаа. Гэхдээ ковидтой холбоотой хүнд үе өнгөрч, эдийн засаг сэргэтэл цахилгаан, дулааны үнийг огт нэмэхгүй. Дотоод нөөц бололцоогоо дайчилж ажиллана. 

Сүүлийн үед аравдугаар сараас эхлэн цахилгаан, дулааны үнэ 50 хувиар нэмэгдэнэ гэдэг ташаа мэдээлэл нийгэмд тарах болсон. Эрчим хүчний тухай хуулиар дулаан, цахилгааны үнэ тарифын асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг.

Энэ бол ташаа мэдээлэл. Эрчим хүчний зохицуулах хорооноос тодорхой мэдээлэл хийснийг манай иргэд авсан байх" гэв.