Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхчулуун: НИТХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун 10 дугаар сарын 15-нд болох орон нутгийн сонгуульд дахин өрсөлдөнө гэж байсан юм.

Гэвч тэрбээр "НИТХ-д дахин дэвших эрх авах 501 дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой байхад нэг өдөрт 1,000 гаруй гарын үсэг зурагдсан нь сонгогчид та бүхний зүгээс миний ажилд өгч буй үнэлэлт дүгнэлт юм гэж ойлгож, талархаж байна.

Миний бие НИТХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэнээ дуулгаж байна" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна.

Мөн НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 онд сонгогдсоноос хойш 4 жилийн хугацаанд тойргийнхоо иргэд, хороо, СӨХ, сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, өрхийн эмнэлэг, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхийг хичээж 20 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тойрогтоо хийж, хэрэгжүүллээ гэжээ.

Түүнчлэн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч С.Баатархүү "Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, бусдадаа боломж олгож өнжихөөр шийдсэн" тухайгаа мэдэгдэв.