Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хаан Хүнс Эрчим" лигийг тэргүүлэгч "Хангарьд"-ыг буулган авлаа

ikon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN

Хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн  хамгийн аугаа түүхтэй багууд болох "Эрчим", "Хангарьд" клубүүд 13-р тойрогт учраа тааран тоглолоо. 

Лигийн хүснэгтийг 31 оноотой тэргүүлж байгаа "Хангарьд" энэ тоглолтод хожвол аваргын цомд дахин нэг алхам ойртох байсан бол "Эрчим" хожиж байж аваргын төлөөх өрсөлдөөнийг бүр сонирхолтой болгох байсан юм. 

Хоёр багийн улирлын эхний тоглолтод 5:4-өөр "Хангарьд" хожиж байсан бол энэ удаа "Эрчим" 1:0-ээр ялалт байгууллаа. Ингэснээр үндэсний дээд лигийг "Хангарьд" 31 оноотой тэргүүлж байгаа бол "Хаан Хүнс Эрчим", "Атлетик 220" багууд адил 29 оноотой хоёр, гуравдугаар байруудад бичигдэж байна. 

Ингээд "Хаан Хүнс Эрчим", "Хангарьд" багуудын тоглолтын фото сурвалжлагыг хүлээн авна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.