Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Тарваган тахлын улмаас Завхан аймагт эмчлүүлж буй иргэний биеийн байдал маш хүнд байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-БНСУ-д оршин сууж буй манай улсын зарим иргэн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?

-БНСУ-д байгаа манай улсын найман иргэн коронавирусийн халдвар авсан. Тэдний биеийн байдал дунд зэрэг байгаа бөгөөд бүгд тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

-Завхан аймагт тарваган тахлаар өвчилсөн хүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн хүний биеийн байдал хүндэрч уушгины хэлбэр рүү шилжсэн. Одоогоор биеийн байдал нь маш хүнд байна.

Тус аймагт мэргэжлийн баг ажиллаж, халдвар хамгааллын дэглэмд онцгой хяналт тавьж байна.

Харин тухайн иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу тарваган тахлаар өвчлөөгүй.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/322455158991854

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.