Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс 2021 онд гадаадад соёл урлагаа сурталчлах төсвийг огцом өсгөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Korean Wave” буюу “Солонгосын давалгаа” гэгддэг солонгосын поп урлагийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах мөнгөө 2021 онд огцом өсгөж байгааг Өмнөд Солонгосын сангийн яам өнөөдөр мэдээлжээ.

Тус яамнаас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр ирэх онд Өмнөд Солонгос улс “soft power”-оо нэмэгдүүлэхэд 696.1 тэрбум вон ($584.8 сая) зарцуулахаар төсөвлөсөн байна.

Энэ нь өмнөх оны төсвөөс 47 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тухайлбал цар тахлын нөхцөл байдалд зохицуулж, K-pop хамтлагуудын тоглолтыг онлайн орчинд дамжуулах тайз бүхий танхим байгуулахаар болжээ. Зөвхөн онлайн тоглолт зохион байгуулах зорилгоор 29 тэрбум вон төсөвт тусгасан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард BTS хамтлаг онлайн концертоо төлбөртэй дамжуулахдаа хамгийн олон үзэгч цуглуулсан дэлхийн дээд амжилтыг тогтоож байв.

Сөүлийн нэг студиэс 100 гаруй минутын турш цацсан “Bang Bang Con: The Live” нэртэй уг тоглолтыг дэлхийн өнцөг булан бүрээс 756,000 хүн үзсэн юм.

Нийт 107 орны хүмүүс төлбөр төлж үзсэний дотор Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Их Британи, Японы үзэгчид байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News