Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн компани дэлхийд анх удаа хоёр давхар байшинг 3D хэвлэгчээр босгожээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бельгийн “Kamp C” компани дэлхийд анх удаа хоёр давхар байшинг 3D хэвлэгчээр босгосноо зарлажээ. Тэдний ашигласан машин нь Европ тивдээ хамгийн томд орох 3D хэвлэгч гэнэ.

92 метр квадрат талбай бүхий хоёр давхар байшинг Бельгийн Вестерло хотод босгожээ. 

“Дэлхийн өөр улс орнуудад босгосон байшингууд нь бүгд нэг давхар, зарим нь урьдчилж хэвлэсэн хэсгүүдээ газар дээр нь угсарсан байгаа. Харин бид хоёр давхрыг, газар дээр нь нэг бүхэл байгууламж болгож хэвлэснээрээ онцлог” гэж төслийн удирдагч Эмил Асионе ярьсан байна.

Ингэж хэвлэсэн байшингаа ердийн байшингаас гурав дахин бат бөх болохыг Kamp C компани баталжээ. Байшинг хэвлэх ажил гурван долоо хоног үргэлжилсэн бөгөөд цаашдаа хоёрхон өдөрт ч босгох боломжтой болно гэж мэргэжилтнүүд нь ярьж байна.

3D хэвлэгчийн давуу тал нь байшингийн ханыг янз бүрийн хэлбэр, хээтэй бүтээх боломжтой ажээ. Байшин босгох ажилд үйл явцыг компьютер дээр хянах үүрэгтэй ганцхан хүн ажилласан гэнэ.

Хэвлэж бэлэн болгосны дараа барилгачид халаалт, дээвэр, нарны эрчим хүчний хавтангуудыг нэмж суулгасан байна. 

 

Эх сурвалж: Business Insider