Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүнтөгс: Ойгоос хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг хамгийн их гарч байна

ikon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол орны гол мөрний гадаргын усны нийт нөөц 34,600 сая м3/жил (34.6 км3/жил), газар доорх усны нийт нөөц 12,000 сая м3/жил (5.6 км3/жил) юм. Үүнээс ашиглах боломжит усны нөөц гадаргын буюу гол мөрний уснаас 4,960 сая м3/жил (4.96 км3/жил), газрын доорх уснаас 5,600 сая м3/жил (5.6 км3/жил) байна.

Гадаргын усны усны нийт нөөцийн 49% нь Хойд мөсөн далайн ай савд хамрагддаг боловч ашиглах боломжит нөөцийн 70 орчим % нь ОХУ уруу урсан гардаг энэ ай савд байна.

Монгол орны ус хэрэглээ нь хүн амын унд ахуйн, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн эрчим хүчний ус хэрэглээ болон аялал жуулчлал, ногоон байгууламжийн зориулалттай зэрэг бусад ус хэрэглээ гэсэн бүтэцтэй байна. 

Монгол орны нийт ус хэрэглээ, ашиглалтын хэмжээ 400-500 сая м3/жил (0.4-0.5 км3/жил) буюу ашиглах боломжтой нөөцийнхөө 5%-ийг ашиглаж байна.

2030-2040 оны хэмжээнд Монгол Улсын хэмжээнд нийт ус хэрэглээ 1000-2000 сая м3/жил (1.0-2.0 км3/жил) буюу их өсөлттэй тохиолдолд одоогийн ус хэрэглээ 2-4 дахин өсөх төлөвтэй байна. Эдгээр өсөлтийг дийлэнхийг Хойд мөсөн далайн ай сав, Сэлэнгэ мөрний ус хураах талбайн ашиглах боломжтой нөөцөөс хангах нь хамгийн зөв шийдэл юм.

1.1. УСНЫ ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ ӨНӨӨГИЙН БОДЛОГО:

Монгол Улсын усны талаар баримталж буй бодлого нь байгалийн зүй тогтолцоонд үндэслэн усны нөөцийг сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд оршиж байна.

Дэлхий дахинд усны менежментийг байгалийн зүй тогтолцоонд үндэслэн усны сав газраар хийдэг жишиг тогтсон. Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжсөн орнууд сав газрын эхэн, дунд хэсэгт амьдарч буй хүмүүс сав газрын адаг хэсэгт амьдарч буй хүмүүсийг хохироож болохгүй, усны нөөцийг ашиглагч нь хамгаалж, ашигласан, бохирдуулсан хэмжээгээр төлөх зарчим баримтлан, экосистемийн үйлчилгээг нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийн замаар замнаж байна.

УСНЫ НӨӨЦИЙН ХАМГААЛАЛТ:

“Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар, гол мөрний урсац бүрэлдэх эхийн нийт талбайн 47.6 хувь улсын тусгай хамгаалалтад хамрагдаад байна.

УСНЫ НӨӨЦИЙН АШИГЛАЛТ:

Манай орны усны хэрэглээ-ашиглалт жилдээ 500 сая.м3 орчим байна. Усны хэрэглээ-ашиглалт хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч улам бүр нэмэгдэгдэх хандлагатай байна.

Одоогийн байдлаар, хүн ам, нийгэм-эдийн засгийн салбаруудын усны хэрэглээ-ашиглалтын 80 гаруй хувийг газрын доорх усаар, 20 хүрэхгүй хувийг гадаргын усаар хангаж байна.

УСНЫ НӨӨЦИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ:

Алт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын нөлөөгөөр голын голдрил, татмын 200 гаруй га талбай элэгдэл, эвдрэлд оржээ.

УСНЫ НӨӨЦИЙН БОХИРДОЛ, ХОМСДОЛ:

Хот, суурин газруудын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон, уул уурхай, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрүүдийн цэвэршүүлээгүй хаягдал усны нөлөөгөөр усны нөөц бохирдож, хомсдох эрсдэлтэй байна.

Экологийн цагдаагийн алба Урьдчилан сэргийлэх хамтгын ажиллагааны хэлтэс мэргэжилтэн Т.Билгүүнтөгстэй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар ярилцлаа.

- Монгол Улсад Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ? 

- Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1,578 бүртгэгдэж, илрүүлэлт 65.3 хувьтай байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 1,370 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагад 24.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөгийг буюу 65.3 хувийг нөхөн төлүүлж, 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг сүүлийн 5 жилийн байдлаар бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл: Байгаль орчныг бохирдуулах  гэмт хэрэг 13, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 439, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг 56, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн  материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг 1, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 202, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 708, Ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг 50, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 115, Байгалийн тэнцэл алдагдуулах 7 гэмт хэрэг тус тус бүртгэгджээ

Энэхүү тоон мэдээ нь байгаль орчинд учирсан хохирлын багахан хэсэг бөгөөд бодит хохирлын хэмжээг тооцож, байгаль орчны үнэ цэнийг илэрхийлэх боломжгүй юм.

- Сүүлийн үед хууль бусаар алт олборлогчид гол мөрний ай сав, ойн сан бүхий газарт маш ихээр төвлөрч байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, бохирдуулж байгаа талаар нөхцөл байдал ямар байна вэ?

- Бүртгэгдсэн 1,578 гэмт хэргийн 44 буюу 2.8 хувийг гол, усны ай сав газарт, 520 буюу 32.9 хувь нь ойн сан бүхий газарт, 1,014 буюу 64.3 хувь нь бусад газарт тус тус бүртгэгдсэн байна.

Хэргийн зүйлчлэл

Хэргийн тоо

2015

2016

2017

2018

2019

Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 

228

165

330

366

489

Үүнээс

Байгаль орчныг бохирдуулах 24.1

 

1

6

5

1

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 24.2

38

35

104

126

136

Байгалийн тэнцэл алдагдуулах 24.9

1

 

2

3

1

Үүнээс : Гол, усны ай сав газарт

4

3

14

5

18

              Ойн сан бүхий газар

90

62

100

105

163

 

Бүртгэгдсэн 1,578 гэмт хэргээс 708 буюу 44.9 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 439 буюу 27.8 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 431 буюу 27.3 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт үйлдлийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл даган мөрдөж байсан Эрүүгийн хуульд хохирлын хэмжээнээс харгалзан эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан бол одоо хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд хохирлын хэмжээ шаардахгүй байхаар зохицуулсан нь энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлсөн.  

- Уул уурхайн салбарт мөрдөгдөж буй Хууль эрх зүйн орчин ямар байна вэ?

Эрх зүйн орчин:Уул уурхайн хайгуул, ашиглалтын явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр Газрын хэвлийн тухай хууль (1988), Ашигт малтмалын тухай хууль (1997, 2006), Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль (2009) зэрэг хууль болон “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”, “Нөхөн сэргээсэн газрыг хүлээн авах актын загвар”, “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүнг хүлээн авах журам” зэрэг 20 гаруй журмыг мөрдөж байна.

Монгол орны ус хэрэглээ нь хүн амын унд ахуй, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, ногоон байгууламжийн зориулалттай болон бусад гэсэн бүтэцтэй байна.  

Усны тухай хуулийн дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Сав газрын захиргаад, аймаг, Нийслэлийн байгаль орчны албад ус ашиглуулах дүгнэлт гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Усны тухай” хуулийн дагуу хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллагуудын дүгнэлтийг гаргаж байгаа бөгөөд хоногт 100 шоометрээс их ус ашиглах зориулалтаар ус ашиглуулах дүгнэлтийг Засгийн газрын 2013 оны 390 дүгээр тогтоолын дагуу “Монгол-Ус” ТӨААТҮГ-т гаргаж байна. 

Ус хэрэглээг ус ашиглуулах дүгнэлт болон хөдөө аж ахуй, усан цахилгаан станцын  хэрэглэсэн, ашигласан усны хэмжээгээр тооцож үзэхэд 2018 онд 570 орчим сая.метр куб ус ашигласан нь нийт ашиглах боломжит нөөцийн 5%-ийг эзэлж  байна

Уул уурхайн салбарын ус ашиглагчдад төлбөр ногдуулсан усны хэмжээ 2011 онтой харьцуулахад 2018 онд 2.5 дахин нэмэгдсэн байна.

Ус ашиглуулах дүгнэлт гаргуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн, ашигласан усны хэмжээ:

Дүгнэлт

гаргасан он

Хэрэглэсэн, ашигласан усны  хэмжээ, сая.м3/жил

Гадаргын ус

Газрын доорх ус

2012

-

-

2013

3.9

67.6

2014

4.4

92.5

2015

7.1

165.2

2016

6.4

161.6

2017

6.5

117.4

2018

8.5

121.9

 

Усны бохирдлын индексийн үнэлгээгээр 2017 онд судалгаатай нийт гол мөрөн, нуурын 89% нь “Маш цэвэр”, “Цэвэр“ ангилалд, 6% нь “Бага бохирдолтой“, 1% нь “Бохирдолтой“, 1% нь “Бохир“, “Маш бохир“ ангилалд 4 % нь хамрагдсан ба 2018 онд 87% нь “Маш цэвэр”, “Цэвэр“ ангилалд, 8% нь “Бага бохирдолтой“, 2% нь “Бохирдолтой“, 3% нь “Бохир“, “Маш бохир“ ангилалд тус тус хамрагджээ.

Улаанбаатар хотын гэр хороололд 310 гаруй мянган нүхэн жорлон, 140 гаруй мянган угаадасны нүх ашиглаж байгаагаас үүдэн хөрс, ус их хэмжээгээр бохирдож байна

Хот, суурин газруудын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон, уул уурхай, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрүүдийн цэвэршүүлээгүй хаягдал усны нөлөөгөөр усны нөөц бохирдож, хомсдох эрсдэлтэй байна.

Улсын хэмжээнд ахуйн бохир ус цэвэршүүлдэг 86, үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлдэг 29 нийт 117 цэвэрлэх байгууламжтай. Үүнээс 21 аймгийн 62 сумын төвийн цэвэрлэх байгууламж биологийн цэвэрлэгээ хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын 5 дүүрэгт 9 цэвэрлэх байгууламж ажилладаг. Нийт цэвэрлэх байгууламжуудаас 10 нь цэвэршүүлэн гарч буй бохир усыг голд шууд хаяж, 61 нь хөрсөнд шингээн зайлуулдаг.

Улсын хэмжээнд хоногт 400 мян.м3 бохир усыг цэвэршүүлэн байгальд нийлүүлж байгаа ч 136 мян.м3/хон бохир усыг механик болон биологийн цэвэрлэгээ хийхгүйгээр байгальд шууд нийлүүлж байна.

Улаанбаатар хотын гэр хороололд 310 гаруй мянган нүхэн жорлон, 140 гаруй мянган угаадасны нүх ашиглаж байгаагаас үүдэн хөрс, ус их хэмжээгээр бохирдож байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан боловч аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд эдийн засаг, санхүүгийн дарамт үүсгэхээс болгоомжилж өмнөх Засгийн газар батлаагүй байна.

Нийслэлд арьс шир, ноос, ноолуур боловсруулах 44 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 2 үйлдвэр хаягдал усаа цэвэршүүлж эргүүлэн ашигладаг. Харин Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд ашигласан усныхаа 70-80 хувийг эргүүлэн ашигладаг технологитой

Гар аргаар алт олборлогч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь химийн хортой, аюултай бодисоор алт угааж, усны шинж чанарт маш хортой нөлөө үзүүлдэг байна.

Гар аргаар алт олборлогчид гол мөрний усны шинж чанарт нөлөө үзүүлж бохирдуулдаг байна.

 


Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба